Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-өөс 2026-2027 оны хичээлийн жилд зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөх өдөрлөгийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.


Өдөрлөгөөр Энэтхэгийн их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд суралцах боломж, тэтгэлгийн нөхцөл, бүртгэлийн журам болон бусад холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулав.

Нээлттэй хөтөлбөрүүд:
- Дипломын сургалт
- Бакалаврын түвшний хөтөлбөр
- Магистрын түвшний хөтөлбөр
- Докторын (Ph.D) хөтөлбөр

Тэтгэлгийн материалыг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор https://a2ascholarships.iccr.gov.in цахим хаягаар дамжуулан хүлээн авна.
БАГШИЙН ХӨГЖИЛ, СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ТӨВ

