Хайж байна...

БНСУ-ын иргэн Кан Сонвөний нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго:  МУИС-ийн Солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж байгаа оюутныг дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хамруулах суралцагчийн тоо: 6

Тавих шаардлага:

  1. МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  3. Сайн дурын ажилд оролцсон байх
  4. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах (сурлагын амжилт, цаашид суралцах ирээдүйн зорилго, төлөвлөгөө, ар гэрийн байдлын тухай бичих).
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг нотолсон байх

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Анкет (загварын дагуу) татах
  2. Дүнгийн тодорхойлолт
  3. Хүсэлт (А4 нэг нүүр орчим агуулгатай байх)
  4. Сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байх /сайн дурын ямар ажил хийсэн тухай мэдээлэл, үйл ажиллагааны зураг/
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Ам бүлийн байдал, лавлагаа, өрхийн орлогын тодорхойлолт, лавлагаа, и монголиагаас болон түц машинаас авсан байх/

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны 15.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг илгээнэ. Мөн бүрдүүлсэн бичиг баримтыг цаасаар БОХТ-ийн 306 тоотод Оюутны хөгжлийн газрын тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

Шалгаруулалтын дүн 2026 оны 04-р дүгээр сарын 30-нд гарна. Тэнцсэн хариуг тухайн суралцагчийн теймсээр мэдэгдэх болно.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 95999954

E-mail: enkhtaivan_ts@num.edu.mn, muissolongos@gmail.com

Оюутны хөгжлийн газар

Ази судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар