МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн урилгаар 2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр академич Б.Жадамба “Монголчуудын бүтээсэн боловсролын философи” сэдвээр лекц уншлаа.

Их семинарын хүрээнд Монголын боловсролын хөгжлийн бодлого, чиг хандлага, мөн үндэсний боловсролын философийн асуудлууд болон боловсрол судлалын орчин үеийн онол, арга зүйн талаар шинэлэг санааг дэвшүүлж хэлэлцэв.

Тус арга хэмжээнд боловсрол судлалын салбарын эрдэмтэн судлаачид, багш нар, бакалавр болон ахисан түвшний суралцагчид идэвхтэй оролцлоо.


БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

