Хайж байна...

“Өрхийн бизнесээс стартап” сургалтын модуль III амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, МУИС Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв, Төрийн банкны Бизнес инкубатор төв хамтран хэрэгжүүлж буй “Өрхийн бизнесээс стартап” сургалтын хөтөлбөрийн III модуль 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“Өрхийн бизнесийг инновацаар хөгжүүлж, стартап болгоё” уриатай энэхүү сургалтад 40 гаруй стартап болон жижиг, дунд бизнес эрхлэгч хамрагдаж, оюуны өмч ба хамгаалалтын стратеги, технологи дамжуулалт ба арилжаа сэдвүүдийн хүрээнд онол, практик хосолсон мэдлэг, ур чадвар эзэмшив.

Сургалтыг МУИС-ийн туршлагатай багш, мэргэжилтнүүд удирдан явуулж, оролцогчид өөрсдийн бизнесийн бодит жишээнд тулгуурлан дадлага ажил гүйцэтгэж, харилцан туршлага солилцсон нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүллээ.

Энэхүү модуль нь оролцогчдод бизнесээ стратегийн зөв чиглэлд хөгжүүлэх, оюуны өмчөө хамгаалах, технологийг үр ашигтайгаар дамжуулан зах зээлд нэвтрүүлэх, улмаар хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.

Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчдод сертификат гардуулж, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвөөс “Бизнесийн оношлогоо” хийлгэх 1,000,000 төгрөгийн эрхийн бичиг олгосноор уг модуль амжилттай өндөрлөлөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар