Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан суурь заалтуудын нэг нь сонгох, сонгогдох эрх билээ. Энэхүү эрхийн хүрээнд ард иргэд ялгаварлалгүйгээр өөрсдийн төлөөллийг сонгон, шийдвэр гаргах үйл явцад шууд оролцох боломжтой болсон. Тус зарчимд тулгуурлан Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгресс нь оюутны эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, хөгжлийг дэмжих зорилгоо улам бататган ажиллаж байна.
Оюутны Холбоо, Оюутан Конгрессын Ерөнхийлөгчийг сонгох нийтийн сонгууль дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.


Уг сонгуульд:
- ШУС, ХУС-ын оюутан Ө. Мөнхнаран
- ШУС, НУС-ын оюутан Э. Мөнгөншагай нар нэр дэвшин өрсөлдөж байна.
Мөрийн хөтөлбөртэй танилцах холбоос:
Санал хураалт нь SISI системээр цахимаар зохион байгуулагдана. МУИС-ийн нийт оюутан та бүхнийг 2026 оны 4 дүгээр сарын 14–17-ны өдрүүдэд болох сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Санал хураалтын хугацаа:
2026 оны 4 дүгээр сарын 15-ны 10:00 цагаас
2026 оны 4 дүгээр сарын 17-ны 17:30 цаг хүртэл
Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессын Сонгуулийн хороо

