АШУҮИС-ийн санаачилгаар нийгэмд сайн үйлс түгээх, үндэсний хэмжээний цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын их дээд сургуулийн оюутан суралцагчдын дунд цусны донорын аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “Дусал цус-Дүүрэн амьдрал” цусны донорын өдөрлөгийг МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран 2026 оны 4 сарын 15, 16, 17-ны өдрүүдэд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.




Тус өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн 300 орчим оюутан суралцагч, багш ажилтнууд өөрийн цусаа хандивлан бусдад амьдрал бэлэглэсэн байна.

Өдөрлөгт идэвхтэй оролцсон оюутан суралцагч, багш ажилтнууддаа талархал илэрхийлье.
Оюутны хөгжлийн газар

