МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газар болон Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхим хамтран МУИС-ийн Эндаументын сан болон түүний ач холбогдлыг таниулах, МУИС-ийн төгсөгч, суралцагчдын харилцаа холбоог бэхжүүлэх, сургуулиараа бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, түүнчлэн Эндаументын санд хандив өргөж, хойч үедээ бодит хөрөнгө оруулалт үлдээх зөв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эргэх холбооны гүүр-Эндаументын сан” богино бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь Эндаументын сангийн ач холбогдол, үр өгөөжийг таниулах , “ӨГӨХ СОЁЛ” хамтын оролцооны үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн, оролцогчид өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээр, дамжуулан олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хийгдсэн байв.

Уралдаанд нийт 30 багаас бичлэг ирүүлсэн ба 5 хоногийн хугацаанд нийт үзэлт 1,013,157, идэвхтэй үйлдэл 34,171, сэтгэгдэл 1,139, нийт үзэлтийн хугацаа 839 цаг 32 минут байна. Дээрх бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн агуулга, санааны шийдэл, бүтээлч байдал, дүрслэл, нөлөөлөх чадвар зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлж, дараах багуудын бүтээлүүд шилдгээр шалгарлаа. Үүнд:

Тэргүүн байр – Оч баг

Дэд байр – Бух баг

Гутгаар байр – Goats баг
Шалгарсан оролцогчдод өргөмжлөл, эрхийн бичиг гардуулж, бүтээлүүдийг олон нийтэд түгээхээр боллоо.

Энэхүү уралдаан нь суралцагчийн оролцоонд тулгуурлан Эндаументын сангийн ач холбогдлыг олон нийтэд таниулахад хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо. Тэмцээнийг амжилттай удирдан явуулсан Маркетингийн үндэс хамтлагийг багш нар болон оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.





