Хайж байна...

Ахлах ангийн сурагчдын Электроникийн анхдугаар олимпиад боллоо

Share Button

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн Улсын Электроникийн анхдугаар олимпиадыг Mонгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль  хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олимпиад нь сурагчдыг шинжлэх ухаан, технологид сонирхолтой болгох, физик, математикийн oнолын мэдлэгээ ашиглаж бүтээл хийх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвар хөгжүүлэх, ирээдүйн инженер, судлаачдыг бэлтгэх зорилготой.

Олимпиадын хүрээнд МУИС-ийн МТЭС-ийн профессор багш нарын сургалт болон сурагчдын бүтээл хөгжүүлэлт Электроникийн хөтөлбөрийн оюутнууд зөвлөгөө өгсөн цогц арга хэмжээ болсон.

Энэхүү олимпиадын бүтээлийн шат буюу 1-р шатанд сурагчдыг бүтээлээ хийж хөгжүүлэхэд зориулж дараах 3-н сэдвээр цахим сургалт явуулсан. Үүнд:

  1. Ахлах багш Б.Бат-Отгон: Цахилгаан хэлхээ ба симуляц
  2. Ахлах багш доктор Ө.Батбаяр: Arduino ба программчлал
  3. Дэд профессор доктор Р.Амартүвшин: Хэмжилт ба өгөгдөл

Цахим сургалтыг сурагч, багш нарт зориулж бие даан үзэж өөрийгөө хөгжүүлэх боломжтойгоор нээлттэй тавьсан. Энд дарж үзнэ үү!

МУИС, МТЭС-ийн сурагчдад зориулсан физикийн тулгуур ойлголтуудыг МТЭС-ийн youtube хаягаас үзнэ үү!

Бүтээлийн шат буюу 1-р шатанд нийт 73 багийн 190 сурагч “Мини-Цаг уурын станцын модель”, “Мини-Ухаалаг хүлэмжийн модель”, “Нарны хавтан чиглүүлэгч бүхий зай хураагуур цэнэглэгчийн модель” сэдвийн хүрээнд “Arduino” микроконтроллер ашиглаж бодитоор зохион бүтээж оролцсон. Оролцсон  багуудын харьяалал,  багийн тоогоор Баянгол дүүрэг-11, Баянзүрх дүүрэг-16, Сонгино хайрхан дүүрэг-1, Сүхбаатар дүүрэг-8, Чингэлтэй дүүрэг-1, Булган аймаг-2, Дархан-Уул аймаг-2, Дорноговь аймаг-1, Дундговь аймаг-6, Завхан аймаг-4, Орхон аймаг-1, Өмнөговь аймаг-3, Сүхбаатар аймаг-1, Сэлэнгэ аймаг-4, Увс аймаг-3, Ховд аймаг-4, Хөвсгөл аймаг-2, Хэнтий аймаг-3. Багууд оролцуулсан орон нутаг болон сургуулийн удирдлага, сурагчдаа бэлтгэсэн багш нар, оролцсон бүх сурагчдад Монголын электроникийн олимпиадын холбооноос талархал илэрхийлж байна.

Бүтээлийн шатанд оролцож буй багуудад МУИС, МТЭС-ийн Электроникийн хөтөлбөрийн 11 оюутанд зөвлөхөөр ажиллан, бүтээл хөгжүүлэхэд нь тусалсанд баярлалаа.

Бүтээлийн шатанд шалгарсан багууд:

  • Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн 1-р баг
  • Баянзүрх дүүрэг, Шинэ Монгол технологийн коллеж
  • Сүхбаатар дүүрэг, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 1-р баг
  • Баянзүрх дүүрэг, И-Эхлэл сургуулийн 1-р баг
  • Сэлэнгэ аймаг, Сүхбаатар 1-р сургууль
  • Баянзүрх дүүрэг, 44-р сургууль
  • Баянзүрх дүүрэг, Монгол тэмүүлэл сургууль
  • Сүхбаатар дүүрэг, Сант сургуулийн 2-р баг
  • Сэлэнгэ аймаг, Мандал сум 4-р сургууль
  • Дундговь аймаг, Цэгц билиг ЕБС 1-р баг
  • Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сумын ЕБС
  • Дорноговь аймаг, Сайншанд 3-р сургууль
  • Дундговь аймаг, Цэгц билиг ЕБС 2-р баг
  • Сүхбаатар дүүрэг, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль 2-р баг
  • Баянзүрх дүүрэг, И-Эхлэл сургууль 2-р баг
  • Дундговь аймаг, Цэгц билиг ЕБС 3-р баг
  • Сүхбаатар дүүрэг, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль 3-р баг
  • Ховд аймаг, Буянт ЕБС
  • Дархан-Уул аймаг, 16-р сургууль
  • Баянзүрх дүүрэг, Тэмүүжин өрлөг
  • Баянгол дүүрэг, Шинэ эрин олон улсын сургуулийн 1-р баг
  • Баянгол дүүрэг, Шинэ эрин олон улсын сургуулийн 2-р баг
  • Завхан аймаг, Жавхлант цогцолбор сургууль
  • Увс аймаг, ЕБ-ын 1-р сургууль

Шалгарсан багийн бүтээлтэй Монголын электроникийн олимпиадын хороо – National Electronics Olympiad Facebook хуудсаас танилцана уу!

II шат ДАДЛАГЫН ТЭМЦЭЭН, БОДЛОГЫН ТЭМЦЭЭН гэсэн хоёр хэсэгтэйгээр 2026 оны 04-р сарын 18 өдөр болж дараах ангиллаар шилдгүүдийг шалгарууллаа.  Үүнд:

Багийн дүнгээр:

  • 🥇Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн Э.Мөнх-Ундрах багштай А.Буяндаваа, Г.Энх-Үйлс, Э.Энхнаран нар алтан медаль;
  • 🥈Сант сургуулийн Б.Магсар багштай Э.Энхтүшиг, Ц.Цэлмэг нар мөнгөн медаль;
  • 🥈И-Эхлэл сургуулийн П. Чулуунхүү багштай Т.Тэргэл, Д.Пунцаг, Б.Азжаргал нар мөнгөн медаль;
  • 🥉Сант сургуулийн З.Лхамжав багштай Э.Ариунбаяр, Г.Төгөлдөр нар хүрэл медаль;
  • 🥉Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн А.Даваасүрэн багштай Б.Удвал, Н.Оргил, У.Учралт нар хүрэл медаль;
  • 🥉Монгол Тэмүүлэл сургуулийн Г.Шинэ-Од багштай Н.Биндэръяа, Х.Жавхлан нар хүрэл медалийн эзэд боллоо.

Хувийн дүнгээр:

🥇Ц.Цэлмэг – Алтан медаль- Сант сургууль

🥈Э.Энхтүшиг- Мөнгөн медаль – Сант сургууль

🥈Д.Мөнгөнболор- Мөнгөн медаль – Шинэ Монгол технологийн коллеж

🥉Э.Билгүүнтөгс- Хүрэл медаль – Шинэ эрин олон улсын сургууль

🥉Э.Тэнгис – Хүрэл медаль – Шинэ Монгол технологийн коллеж

🥉А.Тэгшжаргал – Хүрэл медаль – Увс аймгийн ЕБ-ын 1 дүгээр сургууль

🏅Г.Энх-Үйлс – Тусгай байр – Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль

🏅Э.Энх-Учрал – Тусгай байр – Нийслэлийн 44 дүгээр сургууль

🏅Г.Төгөлдөр – Тусгай байр – Сант сургууль

🏅Х.Жавхлан – Тусгай байр – Монгол Тэмүүлэл сургууль

🏅Г.Дөл – Тусгай байр – Увс аймгийн ЕБ-ын 1 дүгээр сургууль нар тус тус байр эзэллээ.

Хувийн дүнгээр 1-11 байр эзэлсэн сурагчдад МУИС, МТЭС-ийн Электроникийн хөтөлбөрт суралцах МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуягийн  урилгыг гардуулж өглөө.

Олимпиадад оролцсон нийт багш, сурагчдадаа дахин баяр хүргэж, талархал дэвшүүлье!

Хаалтын үйл ажиллагаанд Биг Могул Коул энд Энержи ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх шагнал гардуулах ёслолд оролцож, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, Монголын электроникийн олимпиадын холбооны удирдах зөвлөлийн дарга доктор Ч.Лодойравсал багийн удирдагч багш нарт талархал илэрхийлэв.

Үндэсний ажлыг ивээн тэтгэж сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, ирээдүйн инженер, судлаач болох ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Биг Могул Коул энд Энержи ХХК, Kandenko Co., Ltd., Future Design Lab хамт олонд оролцсон бүх хүний өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Ирэх жилийн олимпиадын бүртгэл 2026 оны намар явагдах бөгөөд олимпиадтай холбоотой мэдээллийг Монголын Электроникийн Олимпиадын Хороо – National Electronics Olympiad Facebook хуудсаас үзээрэй.

  • Багийн төрөлд алтан медаль: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн Э.Мөнх-Ундрах багштай А.Буяндаваа, Г.Энх-Үйлс, Э.Энхнаран
  • Багийн төрөлд мөнгөн медал: Сант сургуулийн Б.Магсар багштай Э.Энхтүшиг, Ц.Цэлмэг
  • Багийн төрөлд мөнгөн медал: И-Эхлэл сургуулийн П.Чулуунхүү багштай Т.Тэргэл, Д.Пунцаг, Б.Азжаргал
  • Багийн төрөлд хүрэл медаль: Сант сургуулийн З.Лхамжав багштай Э.Ариунбаяр, Г.Төгөлдөр
  • Багийн төрөлд хүрэл медаль: Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн А.Даваасүрэн багштай Б.Удвал, Н.Оргил, У.Учралт
  • Багийн төрөлд хүрэл медаль: Монгол тэмүүлэл сургуулийн Г.Шинэ-Од багштай Н.Биндэръяа, Х.Жавхлан
  • Хувийн дүнгээр алтан медаль: Ц.Цэлмэг- Сант сургууль
  • Хувийн дүнгээр мөнгөн медаль: Э.Энхтүшиг- Сант сургууль
  • Хувийн дүнгээр мөнгөн медаль: Д.Мөнгөнболор-Шинэ Монгол технологийн коллеж
  • Хувийн дүнгээр хүрэл медаль: Э.Билгүүнтөгс-Шинэ эрин олон улсын сургууль
  • Хувийн дүнгээр хүрэл медаль: Э.Тэнгис-Шинэ Монгол технологийн коллеж
  • Хувийн дүнгээр хүрэл медаль: А.Тэгшжаргал-Увс аймгийн ЕБ-ын 1 дүгээр сургууль
  • Тусгай байр: Г.Энх-Үйлс-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль
  • Тусгай байр: Э.Энх-Учрал -Нийслэлийн 44 дүгээр сургууль
  • Тусгай байр: Г.Төгөлдөр – Сант сургууль
  • Тусгай байр: Х.Жавхлан – Монгол тэмүүлэл сургууль
  • Тусгай байр: Г.Дөл – Увс аймгийн ЕБ-ын 1 дүгээр сургууль
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар