Хайж байна...

Монголын хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиад амжилттай боллоо

Share Button

Монголын хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиадын хоёрын даваа 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль дээр боллоо. Хиймэл оюуны улсын хоёрдугаар олимпиадын нэгдүгээр шат 2025 оны 12 дугаар сарын 1-ээс 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл явагдсан бөгөөд шалгарсан 50 сурагч танхимаар хоёрдугаар шатанд өрсөлдөж аваргаа тодруулав.

  • Алтан медалийг Хобби сургуулийн 11а ангийн сурагч Үнэнтөгсийн Эрхэс
  • Мөнгөн медалийг Эрхэт эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямсүхийн Цэнгэг
  • Мөнгөн медалийг Монгол Коосэн сургуулийн 12д ангийн сурагч Нямжаргалын Санчир
  • Хүрэл медалийг Сант сургуулийн 12б ангийн сурагч Түвшинбаярын Энгүүн
  • Хүрэл медалийг Амжилт кибер сургуулийн 12-2 дугаар ангийн сурагч Бүдхандын Бат-Эрдэнэ
  • Хүрэл медалийг Асури сургуулийн сурагч 10б ангийн сурагч Ерланы Хыдыр-Али нар авлаа.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар