Хайж байна...

Хангамж үйлчилгээний газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Ажлын байрны нэр: ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг:

  1. Багш, ажилтнууд, суралцагчдын ая тухтай ажиллах, сурах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хичээлийн байрны өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг зохион байгуулж, аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах;
  2. Байрны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, их болон урсгал засвар, тоног төхөөрөмж, нийтийн эзэмшлийн эд хогшлыг шинэчлэх, шинээр худалдан авах санал, төсөв боловсруулах, удирдлагад тавьж шийдвэрлүүлэх талаар санаачлагатай ажиллах;
  3. Хариуцаж буй байрны үйлчилгээний ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлэлтийг хариуцаж, хүний нөөцийн мэдээллийн системд оруулах, тогтмол шинэчлэх, ажилтнуудын өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг холбогдох нэгжид хүргүүлэх, шийдвэрлүүлэх;
  4. Холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллаж, удирдлагаас өгсөн ажлын байрны чиг үүрэгт хамаарах ажлуудыг цаг хугацаанд нь үнэн зөв, чанартай гүйцэтгэх, байрны талаарх бүх төрлийн судалгаа, тайлан мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах;

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр мэргэжилтэй

Мэргэшил: Шаардахгүй

Туршлага: Мэргэжлээрээ болон боловсролын байгууллагад 3-с доошгүй жил ажилласантрушлагатай

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210/203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар