Хайж байна...

Улсын Экологийн XXII олимпиад “Цөлжилтийг сааруулъя” уриан дор зохион байгуулагдлаа

Share Button

СОP17-ийн уулзалтыг угтуулан Монгол Улсын Их Сургууль, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам жил бүр хамтран зохион байгуулдаг Улсын Экологийн олимпиадыг энэ жил “Цөлжилтийг сааруулъя” уриан дор явууллаа. Тус олимпиад нь 2003 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд экологи, хүрээлэн буй орчны чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын мэдлэг, ур чадварыг сорьдог уламжлалт арга хэмжээ юм.

Энэхүү олимпиадад Монгол Улсад хүрээлэн буй орчны судалгаа, инженерчлэлийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, ХААИС, ШУТИС, ГМХТС зэрэг нийт 9 их, дээд сургуулийн бакалаврын түвшний 105 оюутан оролцлоо.

Энэхүү олимпиад нь онолын мэдлэгийг бодит асуудалтай холбох, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, технологийн шийдэл боловсруулах боломжийг оюутан залууст олгож, цөлжилт, газрын доройтлын асуудлыг эргэн харах, цаашид энэ чиглэлээр суралцах, судалгаа хийх сэдлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

2026 оны олимпиадын хамтран зохион байгуулагчаар    Монгол улсын их сургууль, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, МУИС-ийн оюутны “Экологи Клуб” оролцож, Бадрах Энержи ХХК, Мон Газар Экологи ХХК, ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар дэмжин ажиллалаа.

Олимпиадын үр дүн:

I байр – МУИС, ИТС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн IV түвшний оюутан Б.Зулсар (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.500.000₮)

II байр – МУИС, БУС-ШУС, Химийн тэнхимийн II түвшний оюутан М.Зулхүү (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.000.000₮)

III байр – МУИС, ИТС, Хими, биологи инженечрлэлийн тэнхимийн I түвшний оюутан С.Сүхбат (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 500.000₮)

Тусгай байр – МУИС, ИТС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн IV түвшний оюутан Х.Есүй (Өргөмжлөл, мөнгөн шагнал, 300.000₮) нар амжилттай оролцож, шагналт байруудыг эзэллээ.

Экологийн олимпиадад шалгарсан оюутнууд

1-р байр

2-р байр

3-р байр

Тусгай байр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар