2013 оны 4-р сарын 20 нд Генетик, молекулбиологийн улсын 3-р олимпиад амжилттай болж өндөрлөө. Тус олимпиадад МУИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС, МУБИС, Этүгэн дээд сургууль, Эрүүл мэндийн технологийн сургууль, Монгол Олон улсын их сургууль, Улаанбаатар их сургууль, Ач анагаах ухааны дээд сургууль зэрэг 10 гаруй их дээд сургуулийн 162 оюутан оролцлоо. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК, БОАЖЯ-ны био-аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, “Илдэн Гүн хошуу” ХХК, “SXB” ХХК,“Биободис” ХХК, болон олимпиадыг анхлан санаачлан зохион байгуулсан генетик,молекулбиологийн мэргэжлийн группыг 2011 оны төгсөгчид зэрэг төр , олон нийт, аж ахуйн байгуулага, хувь хүмүүс ивээн тэтгэж шагналын санг бүрдүүлсэн байна. Олимпиад зохион байгуулах ажилд гүн туслалцаа үзүүлсэн МУИС-ийн захиргаа, ББС-ийн захиргаа, ивээн тэтгэгч нарт гүн талархалаа илэрхийлье.
1-р байр: Доржсэмбийн Банзрагч МУИС. ББС, Алтан медаль, өргөмжлөл, 300000 төг
2-р байр: Хоролгаравын Энхтүвшин ЭМШУИС, АУС, Мөнгөн медаль, өргөмжлөл, 200000 төг
2-р байр:Баатарын Дэлгэрзул МУИС,ББС, Мөнгөн медаль, өргөмжлөл, 200000 төг
3-р байр: ЭПүрэвсүрэнгийн Мишээл. МУИС, ББС, Хүрэл медаль, өргөмжлөл, 100000 төг
3-р байр: Дамжингийн Чинзориг ЭМШУИС, Хүрэл медаль, өргөмжлөл, 100000 төг
3-р байр: Сүхбатын Машбат МУИС, ББС, Хүрэл медаль, өргөмжлөл, 100000 төг
Алтан хонхны тэмцээний аварга : Өргөмжлөл, 100000 төг
Зохион байгуулагч : Биологийн 4-р анги, Генетик, молекулбиологийн групп.