Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан МУИС-ийн нэр бүхий багш, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга, дэд профессор Содномын Должин
- МУИС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн дэд профессор Жамъяны Баттөр

Алтангадас одонгоор:
- МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Намсрайн Цогбадрах
- МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор Дашдоржийн Сайнбилэгт
- МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн профессор Намсрайн Оюун-Эрдэнэ
- МУИС-ийн Статистик, хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Сүхээгийн Батбилэг
- МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн ахлах багш Цэдэнгийн Цэцэгжаргал
- МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын Хүний нөөцийн менежер Төмөрбатын Амартунгалаг
- МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Эрдэнэ-Очирын Загдсүрэн
- МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Өлзийбаярын Оюунхүү
- МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын зохион байгуулагч Жадамбын Бурмаа
- МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын жолооч Дүгийдоогийн Ганбат
- МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан Өлзийбаярын Өнөрборгил





Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- МУИС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн профессор Мягмаржавын Одсүрэн
- МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан Цэндсүрэнгийн Батсүрэн

МУИС-ийн удирдлагууд төрийн дээд цол, одон, медаль хүртсэн багш, ажилтнуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.





Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн багш, ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе.

