Монгол Улсын Их Сургууль болон Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Номын сангаас зохион байгуулсан нэг сарын хугацаатай номын хандивын аян амжилттай хэрэгжиж, хандивын номыг хүлээлгэн өглөө.


Энэхүү аяны хүрээнд МУИС-ийн тэнхимүүд, багш, ажилтан, оюутнууд идэвхтэй оролцож, нийт 703 нэр төрлийн 983 ширхэг ном цуглуулсан бөгөөд эдгээр номыг “Олон улсын хүүхдийн Найрамдал” зусланд хандивлав.

Номын хандивын аянд идэвхтэй оролцсон Гадаад хэлний сургалтын төв, Нийтийн удирдлага, Монгол хэл, хэл шинжлэл, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, Физик, Хими, Ази судлал болон, Олон улсын харилцааны тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Унгарын элчин сайдын яам мөн түүнчлэн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш С.Батхишиг, Химийн тэнхимийн эрхлэгч О.Болормаа, багш Ш.Нармандах, Олон улсын харилцааны тэнхимийн багш Б.Тэргэл, Номтой найзалъя клуб, МУИС-ийн төгсөгч Оюунсайхан, МУИС-ийн бакалаврын түвшний оюутан Отгонцагаан, Айкерим, Индра, Аравнай, МУИС-ийн номын сангийн ажилтнууд болон бусад оролцсон бүх хүнд талархал илэрхийлье.

Номын цагаан үйлс дэлгэрэх болтугай.

