МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: НЯГТЛАН БОДОГЧ
Орон тоо: 1 (үндсэн),1 (түр)
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Сургуулийн ажилтнуудын цалин хөлс, түүнтэй адилтгах хөлсийг байгууллагад мөрдөхөөр баталсан тушаал, журмын дагуу тооцон олгох, тэдгээрийн бүртгэл хөтлөлтийг СТОУС, татварын хууль, нийгмийн даатгалын тухай хууль, бусад холбогдох хууль, журам, байгууллагын НББ-ын бодлого, дотоод журмын дагуу хөтлөн явуулж, удирдлага болон бусад нэгжүүдийн цалин хөлстэй холбогдолтой мэдээллээр хангах үйл ажиллагааг хариуцан ажиллах
- Сургуулийн эргэлтийн бус хөрөнгө , эзний өмчийн хөдлөл, өөрчлөлтийг цаг тухайд нь үнэн зөв санхүүгийн бүртгэлд тусгах ажлыг УСНББОУС, татварын хууль, бусад холбогдох хууль, байгууллагын НББ-ын бодлого, журмын дагуу хөтлөн явуулах, сургуулийн багш, ажилчдын цалин хөлс, түүнтэй адилтгах цагийн хөлсийг байгууллагад мөрдөхөөр баталсан тушаал, журмын дагуу тооцон олгох, тэдгээрийн бүртгэлийн хөтлөлтийг хөтлөн явуулж, удирдлага болон бусад нэгжүүдийг цалин хөлстэй холбогдолтой мэдээллээр хангах үйл ажиллагааг хариуцан ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн удирдлага
Мэргэшил: Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн удирдлага
Туршлага: Шаардахгүй
Ур чадвар:
- Компьютерын болон оффисын тоног төхөөрөмж, технологи сайн эзэмшсэн байх, санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
- Багаар ажиллах чадвартай;
- Хариуцлага хүлээх;
- Удирдан зохион байгуулах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар

