Нутаг минь, сургууль минь
|
Есөн сарын нэгнийг
Ертөнцөд би яаж мартхав дээ
Гэнэн цайлган дурлалаа
Дуулахгүй байхын аргагүй
Нутаг сургууль хоёроо
Санахгүй байхын аргагүй ээ
Нулимс сэтгэл хоёроо
Барихгүй байж чадахгүйнээ
Оюутан цагийн амьдралаа
Орчлонд би яаж мартхав дээ
Өрөвч цайлган ангийнханаа
Өтөлсөн ч яаж мартхав дээ
Амьдралын хөтөч багш даа
Мөргөхгүй байхын аргагүй
Завхан их сургуульдаа
Залбирахгүй байхын учиргүй