Хайж байна...

“Идэвхтэй сургалтын арга, оролцоонд суурилсан сургалтын туршлага солилцох воркшоп”- ийг зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн “Профессор багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр (2025-2030)”-ийн хүрээнд “Идэвхтэй сургалтын арга, оролцоонд суурилсан сургалтын туршлага солилцох воркшоп”-ийг зохион байгууллаа.

Энэхүү воркшопт уригдсан зочин багш нар өөрсдийн сургалтдаа амжилттай хэрэгжүүлж буй идэвхтэй сургалтын арга, оролцоонд суурилсан сургалтын шинэлэг туршлага, арга техникээ танилцуулав. Арга хэмжээнд танхим болон цахимаар 90 гаруй багш оролцлоо.

Зочин багш нар болон танилцуулсан сэдвүүд:

  • Б.Түвшинтөр (ШУС-НУС, СЗОНХТ) “MS Office 365-ийн зарим боломжууд: SharePoint-ийг сургалтад ашиглах нь”
  • С.Бүжинлхам (ШУС-ХУС, ФШСТ) “Логикийн удиртгал хичээлийн үр дүнг сайжруулахад ашигласан жижиг аргууд”
  • Ц.Навчаа (ШУС-БУС, МТ) “Бодит цагийн суралцахуйн аналитик”
  • Б.Бат-Отгон (МТЭС, ЭХИТ) “Хичээлийн үзүүлэн ба видео бэлтгэх”
  • Г.Амарсанаа (МТЭС, МКУТ) “Багшийн AI туслах хөгжүүлж, нэвтрүүлэх нь”
  • И.Даваадорж (ШУС-ХУС, УЗУСТ) “Оюутны бичих чадварыг хөгжүүлэх нь”

Сургалтын арга зүй, сайн туршлагаа харамгүй хуваалцсан зочин багш нартаа талархал илэрхийлье!

 

БАГШИЙН ХӨГЖИЛ, СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар