“Намъянжү” Монгол боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг нь МУИС-д суралцаж буй Монголын ирээдүйг бүтээлцэхүйц сурлагаар манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой билээ.
Уг тэтгэлэг нь 1997 оноос хойш тасралтгүй 29 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 1092 гаруй суралцагчид хамрагдаад байна.



Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, тус үйл ажиллагаанд МУИС-ийн Сургалт, Оюуты хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, ОХГ-ын дарга Б.Цэцэнцолмон, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн профессор Д.Сайнбилэгт, ахлах багш Б.Дулмаа, Л.Хандармаа, “Намъянжү” Монгол боловсролыг дэмжих сангийн тэргүүн Кан Хан сү, нарийн бичгийн дарга И Жунг мён, аудитор төлөөлөгч У Гён сог, төлөөлөгч И Гон сог, Пэг Жун чон, Ж.Батхүү, зочин Со Сун хы, менежер Б.Ариунбат, Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, мэргэжилтэн А.Пагамсүрэн, Ц.Энхтайван нар оролцов.


2025-2026 оны хичээлийн жилийн 04 дүгээр сард зарлагдсан тус тэтгэлэгт 12 суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжийг гардан авснаас төлөөлөл болж Т.Өнө-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нар талархлын үг хэллээ. Мөн өмнө жилийн тэтгэлэг хүртсэн суралцагчдаас талархлын мэндчилгээ ирүүлснийг зочид хүлээн авч үзсэн юм.


Үг.мн-ний мэдээг энд дарж үзнэ үү.
2025 оны тэтгэлэгт оюутны мэндчилгээг энд дарж үзнэ үү.
Ирэх хичээлийн жилд МУИС болон “Намъянжү” Монгол боловсролыг дэмжих сангийн хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын хоорондын харилцаа улам өргөжих болтугай.

Суралцагчддаа сурлагын амжилт хүсье.
Оюутны хөгжлийн газар
Ази судлалын тэнхим
“Намъянжү” Монгол боловсролыг дэмжих сан

