Боловсролын салбарт хэрэгжүүлэх “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй Боловсролын яамны “Нээлттэй өдөрлөг” эхэллээ.
МУИС тус өдөрлөгт элсэлтийн танилцуулга, мэдээлэл, Номын сангийн үйлчилгээ, МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагааны танилцуулга, мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.
Тус өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Та бүхэн МУИС-ийн асраар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.





















