Монголын оюутны спортын “Универсиад – 2026 VII их наадам” 2026 оны 3 дугаар сарын 6-аас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд спортын 14 төрлөөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Их Сургуулиас спортын 14 төрөлд 184 оюутан тамирчин, оюутны эрдэм шинжилгээний хуралд 2 оюутан, биеийн тамирын тэнхимийн 12 багш, дасгалжуулагч, ажилтан амжилттай оролцлоо.

Тус их наадамд 30 их, дээд сургуулийн 2319 шилдэг оюутан тамирчид, 576 багш дасгалжуулагч шигшээ шатанд хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөж байгууллагын дүнгээр Монгол Улсын Их Сургууль ТЭРГҮҮН БАЙР эзлэв.

Ийнхүү МУИС-ийн шигшээ баг Монголын Оюутны Спортын V, VI, VII их наадамд байгууллагын дүнгээр 3 дараалан түрүүлсэн анхны төрийн өмчит их сургууль боллоо.
Нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

