Газарзүйн салбарын 70 жилийн ойн нэрэмжит “Оюутан төгсөгчдийн нөхөрсөг спортын тэмцээн-2026” сагсан бөмбөг, волейбол, дартс, ширээний теннис төрлүүдээр амжилттай зохион байгуулагдлаа.
Сагсан бөмбөг эрэгтэй 13 баг, эмэгтэй 3 баг, волейболын холимог 17 баг, дартс, ширээний теннис эрэгтэй, эмэгтэй нийт 41 тамирчин оролцож шилдгүүд тодорлоо.
Волейболын төрлийн тэргүүн байр Газар зохион байгуулалт баг, дэд байр RS баг, гутгаар байр Аялал жуулчлал 2022 баг, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд КАД-2012 баг, дэд байр газар төлөвлөлт менежмент -2017 баг, гутгаар байрт NUM-2016, сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд тэргүүн байр Хакуна матата баг, дэд байр БОЗТС(Байгаль орчны зайнаас тандан судлал)-ГЗБ оюутан баг, гутгаар байр Газар зохион байгуулалт 2024-2025 багууд тус тус шалгарлаа. Шилдэг тамирчинаар Ц.Билгүүн, Т.Ундармаа, П. Буян-Арвижих, Д.Нямсайхан нар шалгарлаа.

Ганцаарчилсан төрлийн эрэгтэй дартс З.Нямбаяр дэд байр Д.Нямдагва гутгаар байр Б.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй дартс тэргүүн байр Эрдэнэбулган дэд байр Б.Лхагважаргал гутгаар байр А.Гомбосүрэн, ширээний теннис эмэгтэй тэргүүн байр Б.Отгонбат дэд байр Д.Маралмаа гутгаар байр М.Хулан, ширээний теннис эрэгтэй тэргүүн байр Л.Лхагвасүрэн дэд байр Х.Энхзориг гутгаар байр Б.Батмэнд нар шалгарлаа.

Газарзүйн салбарын 70 жилийн ойн нэрэмжит “Оюутан төгсөгчдийн нөхөрсөг спортын тэмцээн-2026” үйл ажиллагааг МУИС-ийн Биеийн тамирын тэнхим дэмжин оролцсонд Газарзүйн салбарын нийт үе үеийн багш, ажилчид, төгсөгчид болон оюутнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье!


