Хайж байна...

Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

 

Ажлын байрны нэр:  МЭРГЭЖИЛТЭН (Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт )

Орон тоо: 1 /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Туршлага:

  • Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай

 Ур чадвар:

  • Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах /MS Word, Excel, SPSS/
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Гүйцэтгэх үүрэг:

  • Дээд боловсролын талаарх хууль, МУИС-ийн сургалтын хөтөлбөртэй холбогдох дүрэм, журам, стандарт, удирдамж, заавар, загварын дагуу сургалтын хөтөлбөрүүд, түүний бүрэлдэхүүн хэсгүүд боловсруулагдсан эсэхэд хяналт тавих, шийдвэрлүүлэх (индекс, тусга зөвшөөрөл);
  • Бүх түвшний сургалтын хөтөлбөрийн эрх зүйн орчин бүрдүүлэх, хөтөлбөр боловсруулах, батлах, мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, бодлого боловсруулахад шаардлагатай дүн шинжилгээг боловсруулах;
  • МУИС-ийн журмын хүрээнд ашиглах сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийн загвар, заавар, зөвлөмж боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хөтөлбөрийн хороонд шаардлагатай судалгаа, тоон мэдээлэл бэлтгэж өгөх;
  • МУИС-ийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн чанарын судалгаа хийх, дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах;
  • Хөтөлбөрийн хороодын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулалтаар хангах, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт явагдаж буй эсэхэд хяналт тавих, сургалтын мэдээллийн системийн түвшинд хянах;
  • Бүх түвшний хөтөлбөрийн элсэлт, шилжилтийн хяналтын тооны санал авч, нэгтгэх, боловсруулах;
  • МУИС-ийн хэмжээнд хөтөлбөр, хичээлийн давхардал, бусад нэгдсэн судалгаа хийж, санал боловсруулах, үр дүнг хэрэгжүүлэх;
  • Хөтөлбөр сурталчлах ажлыг зохион байгуулах, оролцох;
  • Хөтөлбөрийн үнэлгээ, чанарын баталгаажуулалттай холбогдох эрхзүйн орчин бүрдүүлэх;
  • Хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг удирдан зохион байгуулах (төлөвлөгөөт үнэлгээ, тасралтгүй, дүнгийн үнэлгээ), холбогдох санал, дүгнэлт боловсруулах, хэлэлцүүлэх;
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарын үнэлгээг хийх, оролцогч талуудын сэтгэл ханамжийн судалгаанд тулгуурлан сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлэх
  • Магадлан итгэмжлэлийг явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох журам, удирдамж, заавар, зөвлөмж боловсруулах, батлуулах;
  • Магадлан итгэмжлэл явагдах нөхцөл боломж /санхүү, шаардлагатай тоон мэдээлэл г.м/-ийг хангахад бусад нэгж, бүрэлдэхүүн сургуулиудтай хамтарч ажиллах;
  • Олон улсын болон үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тэнхимүүдэд сургалт, уулзалтыг зохион байгуулж оролцуулах, өөрийн үнэлгээний тайлан бичихэд дэмжлэг үзүүлэх;
  • Магадлан итгэмжлэлд орох хөтөлбөрүүдийн хувьд сургалт, зөвлөгөө өгөх, тайланд дүгнэлт гаргах;
  • БМИҮЗ-тэй хамтран ажиллах
  • Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тайланг бүртгэлжүүлж, хадгалахад хяналт тавих
  • Холбогдох нэгж, багш, оролцогч талуудад хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Сургалтын хөтөлбөр, тоон ба чанарын дүн шинжилгээ хийх чиглэлээр тогтмол мэргэжил дээшлүүлэх;
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар