МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН (Сургалтын технологи)
Орон тоо: 1 /түр/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
Туршлага:
- Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай
Ур чадвар:
- Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах /MS Word, Excel, SPSS/, Англи хэлний зохих мэдлэгтэй
- Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
Гүйцэтгэх үүрэг:
- Хичээлийн жилийн календарьчилсан төлөвлөгөө боловсруулж батлуулах түгээх;
- Хичээлийн жилийн календарьчилсан төлөвлөгөөний өөрчлөлт болон бусад мэдээллийг холбогдох нэгж, багш, суралцагчдад мэдээлэх;
- Сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдааг хангах, чиглүүлэх сургалт зохион байгуулах, суралцагчийн хувийн төлөвлөгөөний үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах, дүн шинжилгээ хийх;
- Хувийн төлөвлөгөө, хичээл сонголтын өмнө болон үеэр суралцагчдад хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний биелэлтийн талаар зөвлөгөө өгөх;
- Тэнхимийн оруулсан цагийн ногдлыг сургалтын төлөвлөгөөтэй тулган, хичээлийн хуваарь боловсруулах, системд оруулах;
- Хичээл баталгаажуулалттай холбоотой бусад асуудлыг шийдвэрлүүлэх /анги дүүргэлт, шилжүүлэлт, багшийн цагийн ачаалал, хөтөлбөрийн зөрүү, хичээл цуцлах/;
- Цагийн багшийн материал, цаг хянах, тушаал гаргуулах, сургалтын мэдээллийн системд бүртгүүлэх, цагийн багшийн тооцоо хийн санхүүд өгөх;
- Магистр, докторт хичээл заасан багшийн цагийн тооцоог улирлаар гаргах, дадлага удирдсан гаднын удирдагчийн цаг, эрдэм шинжилгээний хурал, нэгдсэн шалгалтын цагийн тооцоо, бакалавр, магистр, докторын хамгаалуулах зөвлөлийн хурал, удирдагч, шүүмжлэгчийн цагийн тооцоо хянаж, нэгтгэн санхүүд өгөх;
- Багш нарын А цагийн тооцоо, сургууль хоорондын цагийн тооцоог нэгтгэж, хянах, шийдвэрлүүлэх
- Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, тоон ба чанарын дүн шинжилгээ хийх;
- Хөтөлбөр сайжруулах, хөтөлбөрийн хэрэгжилт, чанарын баталгаажуулалтад шаардлагатай хөтөлбөрийн үр ашгийн тооцоо (анги танхим, анги дүүргэлт, хичээл оролт, хүн цагийн норм, хичээл сонголтын дүн)-нд үндэслэн тайлан мэдээ бэлдэж өгөх;
- Сургалтын технологийн оролцогч талуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж оновчтой зохион байгуулах
- Багшийн ачаалал, гүйцэтгэлийн судалгаа хийж, холбогдох дүгнэлт боловсруулах;
- Сургалтыг хэвийн явуулах гүйцэтгэлийн нөөц боломж /багшлах боловсон хүчин, сурах бичиг, анги тэнхимийн хүрэлцээ г.м/-ийн судалгаа хийж, холбогдох санал, дүгнэлтийг гаргах;
- Дүн шинжилгээ хийх ур чадвараа ахиулж, тогтмол мэргэжил дээшлүүлэх;
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Захиргаа, хүний нөөцийн газар

