“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэх, Мод тарих үндэсний өдрийн хүрээнд МУИС-ийн Инженер технологийн сургуулийн багш, ажилтан, оюутан залуус мод тарих аянд нэгдэн МУИС-ийн хичээлийн байрны орчмын ногоон байгууламжид мод, сөөг тарих арга хэмжээг зохион байгууллаа.




Тус арга хэмжээний хүрээнд цэцэг болон навчаараа гоёдог хүрэн монос, улаан яргай, голт бор, тэхийн шээг, сибир гүйлэс, бариулт бүйлэс, цагаан бургас зэрэг 400 гаруй мод, сөөг тарьж, усалгаа арчилгааг хийв.


Мод тарих ажлыг зохион байгуулахад модны суулгацаар ханган дэмжсэн МУИС-ийн Ойн генетик, экофизиологийн лабораторийн үе үеийн төгсөгчид, Хоргын гол ХХК, Ойн давхар үр ХХК, Үнэт мод ХХК, Амуу грийн ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Сурч боловсрох орчноо ногооруулах, тогтвортой хөгжлийн боловсролын хүрээнд энэхүү арга хэмжээнд нэгдсэн нийт оюутан, багш ажилтнууддаа талархал илэрхийлье.

