МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН
Орон тоо: 1 /үндсэн /
Гүйцэтгэх чиг үүрэг:
Их сургуулийн хүний нөөцийн бодлого, хөтөлбөр, журмыг хэрэгжүүлэх, багш, ажилтны өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, захирамжлалын баримт бичгийг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулах, багш, ажилтны сургалт хөгжүүлэлт, шагнал урамшуулал, хүний нөөцийн бүрдүүлэлт зэрэг хүний нөөцийн ажлын үндсэн функцүүдийг хариуцан ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Эрх зүй, Сэтгэл судлал
Мэргэшил: Хүний нөөц, Сэтгэл зүйч
Туршлага: Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласантуршлагатай
Ур чадвар:
- Компьютерийн хэрэглээний програмуудыг дунд болон ахисан түвшинд эзэмшсэн;
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй;
- Удирдан зохион байгуулах чадвартай;
- Албан бичиг баримт боловсруулах;
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай;
- Ёс зүйтэй, ажлын шаардлагаар олж авсан байгууллага болон хувь хүний талаарх мэдээллийн нууцыг хадгалах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)
Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар

