Хайж байна...

IELTS Centre NUM төв | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

IELTS Centre NUM төв

Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг:

МУИС-ийн дэргэд олон улсын IELTS-ийн шалгалтыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах, шалгалтад бэлтгэх сургалт үйлчилгээг эрхлэн, төвийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлэх, үйл ажиллагааны зорилго, чиглэл, үйлчилгээний чанар, төрлийг олон нийтэд сурталчлан таниулах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Дээд, Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Хэл шинжлэл,  Мэдээллийн технологи,

Мэргэшил:  Англи хэл, Мэдээллийн систем,

Туршлага: Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай

Ур чадвар:

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
  • Тайлан, зөвлөмж бэлтгэх;
  • Цахим орчинд ажиллах;
  • Өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх;
  • Асуудлын шалтгааныг тодорхойлох, шийдвэрлэх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах;
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох, хүндлэх;
  • Бие даан ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 12ы өдрийн 16:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар