Хайж байна...

Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ

МЭДЭЭЛЭЛ, КОМПЬЮТЕРЫН УХААНЫ ТЭНХИМ

 

Ажлын байрны нэр: ТЭНХИМИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Орон тоо: 1 /үндсэн /

Гүйцэтгэх чиг үүрэг:

Тэнхимийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, харилцаа холбоо, техникийн үйлчилгээ үзүүлэх, тэнхимийн бичиг баримт, тайлан мэдээг нэгтгэн боловсруулах, мэдээлэл түгээх, албан хэргийг хөтлөх

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааы тодорхой чиглэлээр

Мэргэшил: Шаардахгүй

Туршлага: Шаардахгүй

Ур чадвар:

  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 6 сард авхуулсан байх)

Бүртгэл: 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210/203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131/ 1133/ 1135/ 1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар