Хайж байна...

“Хүрээлэн буй орчин ба Технологи – 2026” зуны сургалтын нээлт боллоо

Share Button
МУИС-ийн Инженер, Технологийн Сургууль нь “Хүрээлэн буй орчин ба Технологи – 2026” зуны сургалтын хөтөлбөрийг 2026 оны 06 сарын 19-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /Inner Mongolia University of Science & Technology (IMUST)/ ахисан түвшний 25, бакалаврын 6 оюутан, 9 багшийн хамт хамрагдаж байгаа бөгөөд энэ жил 3 дэх жилдээ зохион байгуулж байна.
Инженер, Технологийн Сургууль болон Өвөр Монголын ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус зуны сургалтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд МУИС болон Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /Inner Mongolia University of Science & Technology (IMUST) харилцан багш, оюутан, судлаачид зочлон мэдлэг, туршлага хуваалцаж байна.
Энэ удаагийн зуны сургалтын хөтөлбөрийн хүрээнд судалгааны лабораториудтай танилцах, туршилт судалгаа хийх, МУИС-ийн Өвөр-зайсан, Хархорин, Эрдэнэ Микро сүлжээний төвүүдэд ажиллах болно.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар