МУИС-ийн ГХСС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг тус сургуулийн Сургалтын албаны дарга Ж.Баярмаа удирдан явуулсан бөгөөд нарийн бичгийн даргаар Олон улс судлалын профессорын багийн гишүүн Б.Энхболд, илтгэл хэлэлцүүлэх багийн гишүүдээр Олон улс судлалын профессорын багийн ахлагч доктор профессор С.Баттулга, Орчуулга судлалын профессорын багийн гишүүн магистр С.Намжил, Боловсрол судлал, заах аргазүйн профессорын багийн гишүүн магистр М.Одонтуяа, Хэл шинжлэлийн профессорын багийн гишүүн доктор, дэд профессор Г.Элдэв – Очир нарын бүрэнлдэхүүнтэй ажилласан юм.
Оюутнууд маш идэвхитэй оролцож Турк, Солонгос, Япон, Франц, Орос, Хятад, Англи, Араб, Герман орны хэл, соёлтой холбогдуулан хийсэн “Хас тэмдэг, соёл сэтгэлгээ”, “Үндэсний хувцас ба бүс”, ” Монгол Арабын хөгжмийн зэмсгийн харьцуулалт”, Монголчуудын цаг хугацааны сэтгэлгээ”, “Цахим орчин дахь зөв бичих дүрмийн алдаа, түүний сөрөг нөлөө”, “Түрэгүүд монгол нутагт хэзээ ирсэн бэ”, ” Харь хэлний нөлөө тусгал эх хэлнээ” , Солонгос эрэгтэйтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүд”, ” Тэнгэрийн нохой” зохиолын өмнөх үгийг хятад хэлнээ орчуулсан байдалд хийсэн ажиглалт” зэрэг нийт 30 гаруй сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.