МУИС болон БНСУ-ын Ханкүк Гадаад Судлалын Их Сургууль (ХГСИХ)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
Ерөнхий мэдээлэл:
- Солилцооны хөтөлбөрийн цахим хуудас дээр оруулсан зааварчилгааны дагуу шаардлага хангаж буй оюутнууд хүсэлт гаргаж, материал ирүүлнэ.
- Тухайн сургуулийн солилцооны хөтөлбөрийн танилцуулга
- Гадаад оюутанд зориулсан гарын авлага
- Судлах боломжтой хичээлийн жагсаалт
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний өдрийн ангийн идэвхтэй суралцаж буй суралцагч байх (багадаа 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
- Голч дүн 2.5 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, хэлний түвшнээ батлах дараах оноотой байх. Үүнд:
- Англи хэл дээрх хөтөлбөрт суралцах бол англи хэлний TOEFL/TOEFL ITP 550 (Computer based 213, Internet based 80), TOEIC 750, IELTS 6.0 болон түүнээс дээш
- Солонгос хэл дээрх хөтөлбөрт хамрагдах бол солонгос хэлний TOPIK 3+, KLAT 150+ (B2) түвшин
- Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол англи/солонгос хэлний багшийн тухайн хэлний хангалттай мэдлэгтэйг батлах захидал хавсаргах.
Бүрдүүлэх материалууд (бүх материалууд англи хэлээр байна):
- Өргөдлийн маягт (Солилцооны хөтөлбөрт шалгарсан тохиолдолд солилцооны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн өргөдлийн маягтын холбоос өгнө)
- Brief essay of personal history and plan of study буюу өөрийн танилцуулга, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эссэ (англи хэл дээр байх)
- Апостиль гэрчилгээгээр баталгаажсан сургуулийн тодорхойлолт /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Апостиль гэрчилгээгээр баталгаажсан албан ёсны дүнгийн хуулбар /ТҮЦ машинаас англи хэл дээр авсан байх/
- Дээр дурдсан хэлний түвшний батламж, сертификатын хуулбар
- Гадаад паспортын хуулбар (паспортын хугацаа суралцахаар төлөвлөж буй хугацааны турш хүчинтэй байх)
- Дотуур байрны өргөдөл татах (дотуур байранд байрлах бол суралцах сургууль/хөтөлбөрөөс хамааран сонгоно)
*Бүх дотуур байранд бүртгүүлэх өргөдөл гаргагчид ХГСИС-ийн аль ч дотуур байранд бүртгүүлэхдээ сүрьеэгийн шинжилгээний хариугаа эх хувиар үзүүлэх ёстой. Глоби Дотуур байр (Сөүлийн кампус) болон HUFS Дотуур байр (Глобал кампус)-д өргөдөл гаргагчдын хувьд сүрьеэгийн шинжилгээний рентген шинжилгээний хуудас, International House-д өргөдөл гаргагчдын хувьд сүрьеэгийн шинжилгээний рентген эсвэл сүрьеэгийн арьсны шинжилгээг эх хувиар хүлээн авна. Бүх дотуур байранд гепатитын шинжилгээ шаардлагагүй.
- Санхүүгийн баталгаа (өргөдөл өгөх хугацаа дууссаны дараа тусдаа маягтаар хүсэлт гаргаж авна)-ны тухайд суралцах хугацаанаасаа хамаарч дараах мөнгөн дүн бүхий санхүүгийн баталгааг хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд гаргаж өгөх (Суралцах хугацаанд хамаарах дүн суралцагчийн эсвэл эцэг, эхийн нэр дээрх банкны дансанд байх ёстойг анхаарна уу.)
- 4 сарын хугацаанд суралцах бол 8,000,000 вон
- 6 сарын хугацаанд суралцах бол 8,000,000 вон
- 10 сарын хугацаанд суралцах бол 16,000,000 вон
- 12 сарын хугацаанд суралцах бол 16,000,000 вон
*Энэ баримт бичгийг элсэлтийн бичиг өгөхөөс 2 долоо хоногийн өмнө хүсэлт гаргаж авна.
- 3*4 хэмжээтэй, цагаан артай, өнгөт цээж зураг файлаар явуулах (JPG өргөтгөлтэй)
- Солонгос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй суралцагчдын хувьд суралцах төлөвлөгөөний эсээ (1 хуудас)
Суралцах хугацаа: 1-2 улирал (өөрийн хүсэлтээр)
Сургалтын төлбөр, бусад зардал: МУИС болон ХГСИС-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд дотуур байр, онгоцны тийз, даатгал, амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Солилцооны хөтөлбөрт хамрагдах суралцагчийн тоо: 2 суралцагч хамрагдах боломжтой бөгөөд ирсэн хүсэлтүүдээс голч оноо, хэлний түвшнийг харгалзан сонгон шалгаруулна.
Өргөдөл ирүүлэх эцсийн хугацаа болон зааварчилгаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар доор заасан хугацаанаас өмнө ирүүлнэ.
- Бүх материалуудаа 1 багц pdf файл болгон studentaffairs@num.edu.mnхаягт 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуульд солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө өөрийн цаашдын хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлын асуудлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

