Хайж байна...

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ

 

МЭДЭЭЛЭЛ, КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ ТЭНХИМ

Албан тушаал: Лабораторийн сургагч

Орон тоо: 3 / үндсэн /

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах;
  2. Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  3. Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах

БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр

МЭРГЭЖИЛ:   Программ хангамж, Мэдээллийн технологи компьютерын ухаан

Мэргэшил: Тухайн лабораторийн нөхцөлөөс хамаарч мэргэшил дээшлүүлсэн сертификат эсвэл дүйх ур чадвартай

УР ЧАДВАР:

  • Сургалтын лаборатори хариуцан хичээлд бэлэн байлгах ;
  • Суралцагчдын лабораторийн хичээлийг удирдах, дүгнэх, бие даан суралцах үйл ажиллагааг чиглүүлэх ;
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

ТУРШЛАГА: шаардахгүй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2026 оны 09 сарын 4-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар