Хайж байна...

Физикийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ 

ФИЗИКИЙН ТЭНХИМ 

 

Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан 

Орон тоо:1 /түр/ 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

Боловсрол:Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй 

Мэргэжил:Мэргэжил шаардахгүй 

Мэргэшил:Шаардахгүй 

Туршлага: 

  • Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай бол сайн; 

Ур чадвар: 

  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх; 
  • Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй; 
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах; /MS Word, Excel, SPSS/ 
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай; 
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай; 

Гүйцэтгэх үүрэг: 

  1. Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэ, холбогдох нэгжид хүргэх; 
  2. Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх; 
  3. Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах; 
  4. Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх; 
  5. Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах; 

Нэмэлт шаардлага: Байгалийн ухаан, инженерийн технологийн суурьтай бол сайн 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет 
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар 
  • Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй) 

Бүртгэл: 2026 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар