МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк
Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний ажилтан
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил: Байгалийн ухаан, инженер технологи чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
Туршлага: Шаардана
Ур чадвар:
- Лабораторийн тоног төхөөрөмж, багажийг зөв ашиглах, тохируулга хийх чадвартай.
- Шинжилгээний үр дүнг тооцоолох, үнэлэх, тайлагнах чадвартай.
- Микробиологийн шинжилгээ хийх арга зүй эзэмшсэн, туршлагатай байх.
- Баримтжуулалт, протокол, тайлан боловсруулах чадвартай.
- Арга, аргачлалын баталгаажуулалт (validation, verification) хийх чадвартай.
- Асуудлыг бие даан илрүүлж, шийдвэрлэх чадвартай.
- Бүтээлч сэтгэлгээ, турших, алдах, сурах сайжруулахад нээлттэй эерэг хандлагатай.
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
- Компьютерын өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх.
- Багаар ажиллах чадвартай.
- Харилцааны ур чадвартай байх.
Тусгай шаардлага: Эрдмийн зэрэгтэй бол давуу тал болно.
Гүйцэтгэх үүрэг: ШУТ паркийн судалгааны болон үйлдвэрлэл, лабораторид бүтээгдэхүүн хөгжүүлэх, технологи боловсруулах, инновацын экосистемийг төлөвшүүлэх, технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех болон сургалт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцөлийг бүрдүүлж судалгаа хөгжүүлэлт, технологи зүгшрүүлэлт, захиалгат шинжилгээг гүйцэтгэж өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэн тасралтгүй сайжруулж ажиллана.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1135
Захиргаа, хүний нөөцийн газар

