Хайж байна...

Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк

 

Ажлын байрны нэр:  Мэдээллийн технологийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил: Компьютерын сүлжээ, компьютерын инженер, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн.

Туршлага:  Шаардахгүй

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх.
  • Монгол хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх
  • Багаар ажиллах чадвартай

Гүйцэтгэх үүрэг:

  • Хичээлийн байрны болон багш, ажилтны ашигладаг компьютер, принтер, тоног төхөөрөмжүүдийн холболтыг хийж хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх, сүлжээний холболтын хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийх, шаардлагатай тохиолдолд шинээр холболт хийх, хэвийн ажиллагааг хангах.
  • Дотоод сүлжээний төхөөрөмжийн физик аюулгүй байдал, найдвартай байдлыг хангах, техник сайжруулалт, үйлчилгээг хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийг сэлбэх, худалдан авах.
  • Хичээлийн байрны хяналтын камерын хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар