Хайж байна...

МУИС-ийн МТЭС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслол боллоо

Share Button

Япон Улсын Иватэ их сургуулийн профессор Конно Коуичид компьютер график, гурван хэмжээст цэгэн үүлийг боловсруулах, соёлын өвийг тоон хэлбэрээр хадгалан хамгаалах, Монголын судлаач, эрдэмтдийг бэлтгэн хөгжүүлэх, Япон – Монголын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр МУИС-ийн МТЭС-ийн “Хүндэт доктор” цол олголоо.  

“Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаанд МУИС-ийн ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Иватэ их сургуулийн ерөнхийлөгч Ёшио Ямамото нарын тус сургуулийн төлөөлөгчид болон МУИС-ийн МТЭС-ийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш нарын төлөөлөл, Иватэ их сургуулийн төгсөгчид хүрэлцэн ирж, МУИС-ийн МТЭС-ийн Хүндэт доктор Конно Коуичигийн хүндэтгэлийн лекцийг сонсож, баяр хүргэлээ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар