Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хэрэгжүүлдэг ARDI хөтөлбөрт МУИС хамрагдах боломж бүрдлээ.
ARDI (The Access to Research for Development and Innovation) хөтөлбөр нь шинжлэх ухаан, техникийн голлох сэтгүүлүүдэд хөгжиж буй орнуудын ашгийн бус байгууллагыг үнэ, төлбөргүй онлайн хандах боломжийг олгодог юм.
Инновацийг дэмжиж, хөгжиж буй орнуудыг хөгжихөд нь туслах, хөгжилтэй орнуудтай харьцангуй мэдлэгийн зөрүүг нь арилгах зорилго бүхий ARDI хөтөлбөрийг анх 2009 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллага дараах 12 голлох хэвлэлийн компанитай гэрээ байгуулснаар эхлүүлжээ. Үүнд: American Association for the Advancement of Science; American Institute of Physics; Elsevier; Institute of Physics; John Wiley & Sons; Oxford University Press; National Academy of Sciences; Nature Publishing Group; Royal Society of Chemistry; Sage Publications; Springer Science+Business Media; Taylor & Francis
МУИС уг хөтөлбөрт хамрагдснаар манай сургуулийн судлаач, багш, суралцагчид дэлхийд алдартай 17 хэвлэлийн газрын 10000 орчим мэргэжлийн сэтгүүлд онлайн хандах боломж бүрдэж байгаа юм.
Тус хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг харьяа салбар нэгжийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаасаа лавлана уу.