МУИС-ийн ахлах багш Н.Галбадрах, Олон улсын шүүгч Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай, спортын мастер Н.Мөнхжин ахлагчтай чийрлидингийн оюутны шигшээ баг тамирчид Монгол Улсаа төлөөлөн 2026 оны 6 дугаар сарын 5–7-ны өдрүүдэд Швед Улсын Гётенборг хотод зохион байгуулагдсан Чийрлидингийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.
Тус тэмцээний багийн цацагтай төрөлд алтан медаль хүртэж, Монгол Улсаа дэлхийн тавцанд төлөөлж, “Оюутны дэлхийн аварга” хэмээх эрхэм алдрыг хүртсэн оюутны шигшээ баг, тамирчдыг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хүлээн авч уулзан, баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.




Уулзалтын үеэр Ректор Б.Очирхуяг тамирчдын гаргасан амжилтад баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаан болон сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.

