Хайж байна...

Ахисан түвшний сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН (суралцагч)

Орон тоо: 1 /үндсэн/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Элсэгч, шилжин суралцагч, төгсөгчдийн статистик мэдээг нэгтгэх
  • Төгсөгчдийн мэдээллийн санг бүрдүүлэх, тогтмол шинэчлэх
  • Суралцагчийн санал хүсэлтийг авах, бүрдүүлэх, улирал бүр тайлагнах нэгтгэх
  • Элсэгчид чиглэсэн сургалт танилцуулга хийх, бусад асуудалд тайлбар өгөх
  • Магистрант, докторантын хувийн төлөвлөгөө боловсруулах ажилд туслах, судалгааны ажилд туслах, тушаалын төсөл бэлтгэх, гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Ахисан түвшний сургуулийн веб хуусад мэдээлэл байршуулах, тогтмол шинэчлэх
  • Шаардлагатай тохиолдолд бусад мэргэжилтэн нарыг орлон ажиллах
  • Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр

Туршлага: Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах; /MS Word, Excel, SPSS, Power BI/
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, удирдан зохион байгуулах чадвартай;
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай;
  • Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх чадвартай;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа /E-Mongolia/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1139

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар