Экологийн боловсролын төв Байгаль хамгаалах сантай идэвхтэй хамтран ажиллаж байна

Share Button

Монгол улсын Засгийн газраас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Экологийн боловсролын төв БОНХЯ-ны Байгаль хамгаалах сантай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хүүхэд залуус, бүх нийтэд байгаль орчны боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх, сургалт семинар хамтран зохион байгуулах, хөдөө, орон нутагт хүрч ажиллахаар үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэллээ. Ойрын хугацаанд:

  • Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” дунд сургууль, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын төлөөлөлд “Экологийн ул мөр”, “Эко сургууль болох 7 алхам” сэдэвт захиалгат сургалтыг зохион байгуулж, танин мэдэхүй, байгаль хамгааллын өртөөчилсөн хөтөлбөрөөр үйлчиллээ.
  • Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан “Ногоон хөгжил, бидний ирээдүй” чуулга уулзалтын “Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлууд” сургалтыг хөтлөн явуулж, хот, хөдөөгийн 700 гаруй сурагчид оролцсон уг чуулганы төлөөлөл болсон 120 сурагчдад төвийн музей, цэцэрлэгт хүрээлэнд байгаль хамгаалал, танин мэдэхүйн өртөөгөөр үйлчилж, Экологийн ул мөр, Хог хаягдлын тухай лекц уншив.
  • ЭБТ-өөс байгаль экологи, танин мэдэхүйн “Ногоон эрэл” сэтгүүлийн экологийн боловсролын буланг тогтмол хөтлөж байгаа бөгөөд “Зууны мэдээ” сонины “Ногоон мэдээ”, МҮОНРТ-ийн “Ногоон хөгжил” нэвтрүүлэг, NTV телевизийн “Органик Монгол” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг цаг тухайд нь олон нийтэд хүргэж байна.
  • Байгаль хамгаалах сангаас ЭБТ-ийн танин мэдэхүй, байгаль хамгааллын өртөөчилсөн хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнийг шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, илүү олон хүүхдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлж байна.
  • Одоогийн байдлаар БХС-аас сургалтын хэрэглэгдэхүүн шинэчлэх, сургалт зохион байгуулахад 6 сая гаруй төгрөгний дэмжлэг үзүүлжээ.

БОНХЯ-ны Байгаль хамгаалах сан ийнхүү ЭБТ-ийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, Монголын хүүхэд залуусын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, иргэдийг байгальд ээлтэй үйлд хэвшүүлэх үйлст бодит хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж байна.

DSC_0326Oin amidral DSC_0287 DSC_0307  DSC_0393

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар