МУИС-ийн Химийн тэнхимийн санаачилгаар болон Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Хурдтай суралцах ур чадвар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


Сургалтыг Монголын Оюун ухааны академийн захирал, Монгол Улсын Гавьяат багш Х.Хатанбаатар удирдан явуулж, оюутнуудад шинэ орчинд амжилттай суралцах, өөрийн чадавхыг хөгжүүлэх, суралцах цогц чадвараа дээшлүүлэх талаар мэдлэг, ойлголт өглөө.

Тус сургалт нь Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй анхны сургалт бөгөөд оюутнуудын бие даан суралцах чадвар, хувь хүний хөгжил, суралцах арга барилыг дэмжих цуврал үйл ажиллагааны эхлэл боллоо.

Оюутны хөгжлийн хөтөлбөр нь суралцагчдын хувь хүний хөгжил, нийгмийн оролцоо, манлайлал болон мэргэжлийн хөгжлийг дэмжих замаар их сургуулийн орчинд амжилттай суралцах, нийгмийн хариуцлагатай, бие даасан, дасан зохицох чадвартай иргэн болон төлөвшихөд чиглэдэг.
Иймд нийт оюутнуудыг Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд цаашид зохион байгуулагдах сургалт, үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх боломжоо бүрэн ашиглахыг уриалж байна. Мөн оролцсон сургалт, үйл ажиллагааныхаа цагийг хөтөлбөрийн бүртгэлийн системд тухай бүр бүртгүүлж, өөрийн хөгжлийн ахиц, оролцоог баталгаажуулаарай.

