Хайж байна...

Монгол-Солонгосын аялал жуулчлалын судалгааны хамтарсан семинар зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхим болон БНСУ-ын  Данкүүкийн их сургуулийн Аялал жуулчлал, зочид буудал, хоол үйлчилгээний менежментийн тэнхимийн хамтарсан “Монгол-Солонгосын Аялал Жуулчлалын Судалгааны Хамтарсан Семинар” Монгол Улсын Их Сургуульд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус семинарт МУИС, Данкүүкийн ИС, Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, БНСУ-ын MICO-Magic Image контент сурталчилгааны компани зэрэг нийт 5 байгууллагын  төлөөлөгчид оролцов.

Судалгааны семинарын хүрээнд Монгол, Солонгосын аялал жуулчлалын зах зээлийн онцлог, зах зээлийн тэгш бус байдлыг бууруулахад инновац, хиймэл оюун ухаанд суурилсан платформ болон институцийн тогтолцооны гүйцэтгэх үүрэг, Монголд аялж буй Солонгос жуулчдын туршлага, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ чиг хандлага, салбарын дижитал шилжилт зэрэг сэдвээр 2 их сургуулийн багш судлаачид болон магистрын түвшний оюутнууд илтгэж хэлэлцүүллээ.

Энэхүү семинар нь хоёр орны судлаачдын аялал жуулчлалын салбарын судалгааны арга зүй, мэдлэг туршлагыг харилцан танилцуулах, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн онол, практикийн ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар