Хайж байна...

Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлгийн батламж гардууллаа

Share Button

2026-2027 оны хичээлийн жилийн 9 дүгээр сард зарласан “Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг”-т 6 суралцагч шалгарч, тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Уг тэтгэлэг нь  2018 оноос хойш 9 дэх жилдээ олгогдож байгаа бөгөөд нийт 54 суралцагч хүртсэн байна.

Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж Оюутны хөгжлийн газрын дарга  Д-р. Б.Цэцэнцолмон суралцагчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаанд Оюутны хөгжлийн газрын дарга Д-р Б.Цэцэнцолмон, ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, мэргэжилтэн Ц.Энхтайван нар оролцож суралцагчдад тэтгэлгийн батламжийг гардууллаа.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдадаа сурлага хөдөлмөрийн амжилт хүсье.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар