“ХӨГЖИЛ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН” сэдэвт workshop болно

Share Button

Шинжлэх ухаан, техник-технологийн үсрэнгүй хөгжил, хүн амын хурдацтай өсөлт хүрээлэн буй орчинд хэрхэн бодитоор нөлөөлж буй талаар шинжлэх ухааны судалгааны сүүлийн үеийн ажлуудтай танилцах, үнэлж дүгнэх, МУИС-ийн хүрээлэн буй орчин судлалын салбарын хөгжлийн чиг хандлага, түвшинг олон нийтэд таниулах, гадаад, дотоодын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор МУИС-ийн ГХХАХ-ээс санаачлан ГГС, ГГС-ийн  Геоэкологи-Орчин Судлалын Тэнхимтэй хамтран  “ХӨГЖИЛ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН” сэдэвт workshop-ыг 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 9.00 цагт МУИС-ийн хичээлийн I байрны   “Эрдмийн танхим”-д зохион байгуулах гэж байна.

Workshop-ийн хүрээнд ус, агаар, хөрс гэх мэт гео-орчны судалгаа, ургамал, амьтан, микро-организм гэх мэт био-орчны судалгаа, хүний үйл ажиллагааны нөлөөлөлд автсан техносферийн судалгаа, хүрээлэн буй орчны сургалт-судалгааны байгууллагын танилцуулга зэрэг асуудлуудыг ярилцах болно. Уг арга хэмжээнд МУИС-ийн ГГС,         Геоэкологи-Орчин судлалын тэнхим, Цаг уур, ус судлалын тэнхим, Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхим, ХХИС, ББС, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, НҮБХХ-ийн“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” МОН/12/301 төсөл,  ШУА-ын Газарзүйн Хүрээлэн, “Экологийн судалгааны төв” ТББ зэрэг сургууль , байгууллагууд оролцоно.

Сохирхсон багш, эрдэмтэн судлаачид, оюутан Та бүхнийг урьж байна.

 

МУИС-ийн ГХХАХ

ГГС,  Геоэкологи-Орчин Судлалын Тэнхим

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар