Монголын их дээд сургуулийн консерцумын төлөөлөгчид 2013 оны 5 дугаар сарын 2-оос 17-ний өдрүүдэд АНУ-ын 5 их сургууль, 3 консерцумтай уулзаж Америкийн их сургуулийн хотхоны зохион байгуулалт, үйлчилгээ, хөгжлийн чиг хандлага, төгсөгчид мөн хөрөнгө хандив босгох үйл ажиллагаатай танилцсан тухай тайланг МУИС-ийн ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Хишигдулам тайлагнах тул сонирхсон хүмүүс өргөнөөр оролцоно уу.
Тайлангийн хурал 2013 оны 5 сарын 30-ний өдрийн 17:00 цагаас МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоотод болно.