САНАЛ АСУУЛГА

Share Button

Монгол улсын их сургууль, Австралийн үндэсний их сургуультай хамтран Австралийн засгийн газраас “МУИС – бодлогын судалгаааны цөм болох нь” сэдвээр төслийн санхүүжилт хүсч буйтай холбогдуулан эрдэмтэн багш та бүхнээс ямар бодлогын судалгааг дэмжих зүйтэй талаар санал асуулга явуулж байна.

Бодлогын судалгааны чиглэл / сэдэв санал болгохдоо Монгол улсын хөгжлийн бодлого, нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдол, МУИС-ийн судалгааны багийн бүрэлдэхүүн, бүтээлч сэтгэхүй, дэвшлийн боломж, нөөцийг бодитоор тооцохыг санал болгож байна.

Таны өгсөн санал ерөнхий багц сэдэв дор орох, эсвэл тэргүүлэх чиглэлийн хувьд олонхийн санал авч чадахгүй байж болохыг ойлгоно гэдэгт найдаж байна.

Багш, судлаач бүр нэг санал өгөх эрхтэй бөгөөд 3 хүртэлх сэдвийг санал болгож болно.

Саналыг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх мэдээлэлийг багтаан

Санал дэвшүүлэгчийн нэр:

Харьяа сургууль:

Сэдэв 1:

Сэдэв 2:

Сэдэв 3:

int_rel@num.edu.mn or hishgue@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

 

ЖИЧ: Австралийн үндэсний их сургууль бодлогын судалгааны 4 төслийн багийг дэмжих хэлбэрээр МУИС-ийн судалгааны чадавхийг нэмэдүүлэхэд хамтарч ажиллах юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар