2012 оны зун Австри улсын University of Natural Resources and Life Sciences, Vienna (BOKU)-ийн эрдэмтэн, судлаачдын баг МУИС айлчилсан билээ. Энэ арга хэмжээний үргэлжлэл болгон доорхи мэдээлэлийг хүргэж байна.
Австри улсын Сангийн яам, University of Natural Resources and Life Sciences, Vienna, University of Leoben, Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, Австри улсаас БНХАУ-д суугаа Австрийн элчин сайдын яам хамтран 2013 оны 7-р сарын 8-9 өдрүүдэд Улаанбаатар хотноо “Sustainable technologies for protecting and clean-up of environmental resources” сэдэвт олон улсын семинар зохион байгуулах гэж байна. Семинарт Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Улаанбаатар хотын захирагчийн албаны төлөөлөгчид оролцоно.
МУИС-ийн эрдэмтэн, багш нарыг “Sustainable technologies for protecting and clean-up of environmental resources” сэдвийн хүрээнд судалгааны төсөл, үр дүнд тулгуурласан илтгэл тавихыг урьж байна. Илтгэлийг англи хэл дээр хэлэлцүүлгийн хамт 25-30 минут байхаар тооцож бэлтгэнэ үү.
Тус семинарын хүрээнд Австри улсын энэ чиглэлийн эрдэмтэдтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааны боломж нээгдэх тул та бүхэн өргөнөөөр оролцоно уу.
Илтгэл тавих саналыг ГХХАХ-д ирүүлнэ үү.