______________________________________________2013.06.03-07___________
- МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2013 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА. элсэлтийн шинэчилсэн журам
- Дээд боловсролын шинэчлэл: Их сургуулийн засаглалын зарим асуудлууд сэдэвт нээлттэй семинар, хэлэлцүүлэг энэ сарын 06-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд амжилттай боллоо. Хэлэлцүүлгийг МУИС-ийн ЭШИА эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг удирдан явуудж, Монголын Америк их сургуулийн гүйцэтгэх захирал Доктор Р. Бат-Эрдэнэ, MУИС-ийн НШУС, Нийгэм соёлын антропологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн ХЗС, Иргэний эрх зүйн тэнхимийн багш Б.Тэмүүлэн нар илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
- Энэ сарын 05-ны өдөр БШУЯ-ны сайд Л.Гантөмөр МУИС-ийн оюутнуудтай уулзлаа. БШУЯ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр МУИС-ийн оюутнуудтай уулзаж дээд боловсролын салбарт хийж эхэлсэн шинэчлэлийн бодлогоо танилцууллаа. Тэрээр боловсролын салбарт гурван чиглэлээр шинэчлэл хийхээр төлөвлөн ажлаа эхлүүлсэн тухайгаа онцолж байсан юм. Уулзалтын төгсгөлд оюутнууд сонирхсон болон өөрсдөд тулгарсан асуудлынхаа талаар сайдаас асууж хариулт авсан юм. дэлгэрэнгүй
- МУИС-ийн ГХСС-ийн Боловсрол судлал-Гадаад хэл заах аргын профессорын багаас зохион байгуулсан “Монголын гадаад хэлний сургалт судалгааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2013 оны 5-р сарын 31-ний өдөр МУИС-ийн хичээлийн 1-р байрны Дугуй танхимд боллоо.
- Энэ жил 6 дугаар сарын 3 буюу ”Дэлхийн байгаль орчны өдөр” – ийг монголд тэмдэглэн өнгөрүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Ногоон хөгжлийн үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Уг хуралд уригдан оролцсон хүндэт зочдын нэг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Аким Штейнэрийг өчигдөр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захиарл Ч.Ганзориг, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал И.Бямбахүү нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын дараа ноён Аким Штейнэр ” Ногоон эдийн засаг ба ногоон ажлын байр” сэдвээр оюутнуудад лекц уншиж, МУИС-ийн “Хүндэт дэвтэр”-т дурсгалын үгээ үлдээсэн юм.
- Монгол Намянжүгийн боловсролыг дэмжих сангаас өчигдөр их, дээд сургуулиудын шилдэг 150 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулан өглөө. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа Улаанбаатар чуулгын танхимд болсон бөгөөд БНСУ-ын элчин сайд, Намянжү сангийн үүсгэн байгуулагч, хүндэт гишүүд, МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг, Оюутанд үйлчлэх төвийн эрхлэгч Б.Энхжаргал нар уригдан оролцож, тус сангийн тэтгэлгийг гардуулан өгсөн юм. Энэ жил МУИС-ийн 70 оюутан тэтгэлэгт хүртлээ.
- 1995 онд Улсын Их Хурлаар баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” – ыг 21-р зууны дэлхий дахины болон Монгол орны хөгжлийн чиг хандлага, нийгэм, иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх зорилгоор БШУЯ-ы сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хэсгийн шинэчлэн боловсруулсан бодлогын баримт бичгийн төслийг танилцуулж, багш ажилтнаас санал авч байна. дэлгэрэнгүй
- МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, ШУТИС-ийн Нийгмийн Ухааны Сургууль хамтран “Торгоны зам: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2013 оны 6-р сарын 4-5нд зохион байгууллаа.
- МУИС-ийн Хими, Хими инженерчлэлийн сургуульд Органик химийн тэнхимд сургалтын инженерийн түр орон тооны албан тушаалд сонгон шалгаруулалт зарлалаа. дэлгэрэнгүй
- МУИС-ийн “Байгаль-эх лицей” сургуулийн математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангид элсэгчдийг 8-р сарын 19-өөс бүртгэж эхэлнэ.Утас: 350529, 88001664, 96063982
- МУИС-ийн “Байгаль-эх лицей” сургуулийн математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангид элсэгчдэд зориулсан математикийн 50 цагийн сургалтанд 6-р сарын 10-аас бүртгэж эхэлнэ. Утас: 350537, 88001664
- ГАДААДЫН МОНГОЛ СУДЛААЧДЫН Ц. ДАМДИНСҮРЭН, Ш. ЛУВСАНВАНДАН, Б. РИНЧИН НАРЫН НЭРЭМЖИТ 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЖ БАЙНА
- МУИС-ийн 68 дахь төгсөлтийн баяр 2013 оны 6 дугаар сарын 12-ны 09.30-11.30 цагт Улсын Драмын Эрдмийн театрын их танхимд болно.
- “Их сургуулийн бүтэц зохион байгуулалт, Судалгааны бодлого, профессорын тогтолцоо, инженерчлэлийн боловсрол” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. 2013 оны 6 сарын 10 (Даваа)-ны өдөр МУИС-ийн 1-р байр 320 тоот
- “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өчигдөр Төрийн ордонд НОГООН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-ыг зохион байгуулсан юм. Энэхүү хуралд МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор И.Бямбахүү, ЭЗС-ийн багш доктор А.Солонго нар зөвлөхөөр оролцсон бөгөөд хуралдааны үеэр ”Ногоон эдийн засаг ба санхүүжилт” , “Нийгмийн тэгш байдал ба хүний хөгжил” сэдэвт илтгэлийг тус тус тавьж хэлэлцүүллээ.