1995 онд Улсын Их Хурлаар баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” – ыг 21-р зууны дэлхий дахины болон Монгол орны хөгжлийн чиг хандлага, нийгэм, иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх зорилгоор БШУЯ-ы сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого нь үндэсний хэмжээнд, засаглал, удирдлага, байгууллагын түвшинд, боловсролын үйл хэрэгт оролцогчдын зүгээс боловсролыг хөгжүүлэх, боловсролын чанартай үйлчилгээ авахад баримталж, дагаж мөрдөх суурь баримт бичиг билээ.
Энэхүү ажлын хэсгийн шинэчлэн боловсруулсан бодлогын баримт бичгийн төслийг нийт багш ажилтан та бүхэнд танилцуулж байна.
Бодлогын төсөлтэй холбоотой саналаа 2013 оны 6 дугаар сарын 11-ний дотор МУИС-ийн фэйсбүүк хуудсанд комментоор ирүүлнэ үү.
Бодлогын төсөлтэй танилцах http://www.legalinfo.mn/annex/details/3150?lawid=6605