“Оновчлол, Симуляци, Оновчтой удирдлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2013 оны 7 сарын 1-4-ний өдрүүдэд Монгол улсад 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Уг хуралд 12 орны 80 гаруй эрдэмтэд уригдан оролцож байгаа бөгөөд хурал өнөөдөр өндөрлөх юм.
Анх 2002 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд тус хурлын үр дүнгээс гарсан товхимолууд нь Сингапур улсын “Worldscientific” хэвлэлийн газарт “Optimization and Optimal Control” , “Optimization, Simulation and Control” нэртэйгээр Springer хэвлэлийн газарт 2010, 2013 онд тус тус хэвлэгдэн гарч нийтийн хүртээл болсон байна. Энэ удаагийн хурлын хэлэлцэх сэдвийн хүрээнд зөвхөн оновчлол төдийгүй хурлын сайтад заасан эдийн засгийн болон хэрэглээний математикийн бусад чиглэлүүдийг мөн хамарч байгаа гэж зохион байгуулагчид хэлж байлаа.