Олон Улсын Түвд Судлалын Холбооны XIII хурлыг Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Кэмбриджийн Их Сургууль, Олон улсын Түвд судлалын холбоотой хамтран 2013 оны 7 сарын 21-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Хуралд дэлхийн олон орны эрдэмтэн судлаач нар оролцож олон улсын түвд судлалын өнөөгийн чиг хандлага, түвд судлал, түвдийн гүн ухаан, түүх, шашин, угсаатан зүй, хэл утга зохиол, уламжлалт анагаах ухаан, одон зурхай, байгаль орчин, соёлын судалгаа, Монгол улсад буй түвд хэл дээр бичигдсэн эх сурвалжийн судалгааны тойм зэрэг олон сэдвээр 37 орны 600 орчим Төвд судлаач эрдэмтэн уригдан ирж, өөрсдийн илтгэлийг тавьж хэлэлцүүлж байгаа юм.
Монгол улс Түвдтэй түүх, соёлын эртний харилцаа холбоотой орон яах аргагүй мөн билээ. Тиймээс судалгааны сэдэв арвины дээр энэхүү хурлын үеэр эрдэмтэд шинэ мэдлэг солилцож, олж авахаас гадна залуу судлаачдыг танилцуулж, гадаадад харилцааг бий болгож буйгаараа ихээхэн ач холбогдолтой болж байна гэж хуралд оролцогчид хэлж байлаа. Түвд судлалын 17 салбар хуралдаан МУИС-ийн хичээлийн байруудад ирэх ням гараг хүртэл үргэлжилнэ.
Олон Улсын Түвд Судлалын Холбоо болон хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб сайтаас харна уу.
Website: http://www.iats.info/